Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгаа аж.
Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.