Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОСК Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

“Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр буюу энэ сарын 5-нд гарын үсэг зуржээ.

Хоёр байгууллага нийслэлийн гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллаж, санхүүгийн зөвлөгөө өгөх, төслийн мэдээлэл, судалгаа тайлан, тавих шаардлага, стандарттай холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.

Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци олон ажил санаачилсан. Энэ санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих иргэдэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох ач холбогдолтой” гэжээ. “Нийслэлийн орон сууцны корпораци” Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.

“Nintendo” компанийн орлого цар тахлаар нэмэгджээ
“Nintendo” компанийн орлого цар тахлаар нэмэгджээ
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын бичсэн зүйлд эгдүүцэж “Эд нар хэн юм бэ. Улайн цаймдаа гарч байх шив“ гэв
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын бичсэн зүйлд эгдүүцэж “Эд нар хэн юм бэ. Улайн цаймдаа гарч байх шив“ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.