“COVID-19”-н цар тахлын үеэр ихэнх хүмүүс шэрийн хорионд орсон учир тоглоомын салбарын бизнест тун ахицтай нөлөө гарсан байна. Тодруулбал, компанийнх нь орлого 51 хувиар нэмэгдсэн бол үйл ажиллагааных нь орлого 1.5 дахин нэмэгдсэн тухай Японы “Nintendo” компани тайландаа дурджээ.
2020 оны санхүүгийн жилийн эхний зургаан сарын байдлаар тус компанийн орлого 7.36 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 73.3 хувиар илүү үзүүлэлт болжээ. Түүнчлэн цэвэр орлого 2.04 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 243.6 хувиар өссөн үзүүлэлт болсон аж.
Цар тахлын үед “Animal Crossing: New Horizons” видео тоглоом хэрэглэгчдийн дунд хамгийн их нэрд гарч, эхний зургаан сарын байдлаар 14.3 сая хувь борлогджээ. Мөн хөл хорионы үеэр “Switch” видео тоглоом маш амжилттай борлуулагдаж байна. Сүүлийн улиралд тус тоглоомноос 7 сая ширхэг борлогдсон бөгөөд санхүүгийн жилийн төгсгөлд компани 24 сая ширхгийн үзүүлэлтэд хүрэхийг зорьсон байна