Ж.Чинбүрэн: Томуугийн дэгдэлт энэ сарын 15-нд оргилдоо хүрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 26 секунд

Ханиад томуу ихэсч ихэнх сургуулиуд цахимд шилжээд байна. Тэгвэл ханиад томууны дэгдэлт энэ сарын 15-нд оргил үедээ хүрнэ гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр NTV телевизийн "Лхагвын ТОЙМ" нэвтрүүлэгт оролцохдоо "Вакцинжуулалтын хамрагдалтыг 70 гаруй хувьд хүргэж, дээд хэмжээнд аваачиж чадсан. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын тухайд гэвэл 11 дүгээр сарын дунд үеэс өндөр идэвхжил гарна гэж бид тооцоолж байсан. Улмаар томуугийн эсрэг вакцинжуулалт урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хийгдэж, 99 хувьд хүрсэн учраас энэ хугацааг хойш нь татаж 12 дугаар сарын дундаас оргил үедээ хүрэх болгож хойш татаж чадсан.

Мөн вакцинжуулалтад өндөр хувьтай хамрагдсан учраас томуугийн өвчлөлийн нөхцөл байдал өмнөх жилүүдээс давчихсан зүйл хараахан байхгүй. Улирлын чанартай томуу дэгдэлттэй байна. Бас нэг онцлог байгаа нь өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд А хүрээний томуугийн дэгдэлт дэлхий даяар бараг байгаагүй. Үүнтэй холбоотойгоор дархлааны ой санамж байхгүй болчихсон байна. Одоо дэгдээд байгаа А хүрээний N2 H3 гээд нэрлээд байгаа томуугийн мутаци зунаас хойш 7-8 удаа явагдсан байна. Манай эрүүл мэндийн салбар гайгүй хөгжчихсөн байгаа учраас тохиолдож байгаа вирусуудынхаа дараалал геномыг тоолдог болчихоод байна. Үүний ачаар олон зүйлүүдийг тодорхойлж чаддаг болсон. Энэ удаагийнх тодорхойлоход Англи, Японд дэгдэж, одоо АНУ-д дэгдэх гээд байгаа томуу мутацилагдаад Монголд ороод ирчихсэн байгаа нь тодорхой болсон. Бас нэг зүйл нь одоо дэгдээд байгаа томуугийн 30 орчим хувийг эзэлж байгаа синцитал вирус нь вакцингүй. Зарим нэг туршилтууд явагдаж байгаа боловч яг одоо дэлхий даяар хэрэглэхийг зөвшөөрсөн вакцин бол байхгүй гэсэн үг. Энэ вирус нь шууд уушгины гүн рүү орж хатгалгаа болгодог. Ялангуяа бага насны хүүхдүүдэд. Тэгэхээр ийм хоёр зүйлийг нөлөөлөл бидний урьдчилж бэлдэж байсан зүйлийн эсрэг нэлээн довтолгоо боллоо. Бид өнөөдөр цахимд шилжээд өдөр бүр хаана, хэдэн хүн томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгааг харуулдаг дашбоард системтэй болчихсон. Өнөө өглөө энэ системээс тоон мэдээлэл татаж харахад өвчлөлийн тоо хоёр дахин буурсан харагдаж байна. Энэ бол халдвар хамгааллаа сахиад, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг дагаж чадвал өвчлөлийг бууруулах боломжтой гэдгийг харуулж байгаа нэг том үзүүлэлт болов уу гэж бодож байна.

Бидний тооцооллоор бол ирэх 12 дугаар сарын 15-нд өвчлөлийн нөхцөл байдал дээд цэгтээ хүрнэ гэж таамаглаад байгаа юм" гэсэн байдаг.

С.Баяр Оюутолгойн сонсголд очихгүй байх шалтгаанаа тайлбарлав
С.Баяр Оюутолгойн сонсголд очихгүй байх шалтгаанаа тайлбарлав
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!