Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх 7 хоногт говийн бүсээр өдөртөө +4 хэм хүрч дулаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

2025 оны 01-р сарын 18-наас 01-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 18, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орно. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Эх сурвалж: weather.gov.mn

ҮСХ: Нийгмийн халамж тэтгэвэр тусламж үйлчилгээ өнгөрсөн онд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ
ҮСХ: Нийгмийн халамж тэтгэвэр тусламж үйлчилгээ өнгөрсөн онд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.