Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ: Чадамжгүй Үндэсний зөвлөл огцрохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

МҮОНРТ-д өрнөөд буй ажилчдын эсэргүүцлийн явц, хүлээж буй үр дүнгийн талаар өнөөдөр /2020.11.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Чадамжгүй үндэсний зөвлөл огцрохыг шаардаж байна” гэсэн гарчигтай цаасан дээр зурсан ажилтнуудын гарын үсгийг харууллаа.

МҮОНРТ-ийн ажилтнуудын хэлж буйгаар, “Хууль зөрчсөн гэдгээ Үндэсний зөвлөл өөрөө хүлээсэн байхан зарим холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мэтээр бидний тэмцсэн асуудлуудыг няцаасан. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилох тухай нээлттэй зарлачихаад сонгохдоо хаалттай хэлбэрээр томилчихсон байдаг” хэмээн ярилаа.

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар

“Энэхүү 53 жилийн түүхтэй байгууллагатай би 40 жил найзалсан. Өнөөдрийн энэ асуудалд ахмадууд бид оролцохоос өөр аргагүй. Энэ бол зарим хүмүүсийн хэлж байгаагаар “инээдэм” биш. Үндэсний олон нийтийн зөвлөлийн асуудлыг өнөөдөр шийдэх ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй. Би үүнийг зүрхээрээ мэдэрсэн хүн. Хэдий болтол МҮОНРТ засаг барьсан хүний гар хөл болж явах юм бэ?

Та хариулахгүй ч байж болно нэвтрүүлэг хийдэг байхад нэг нэвтрүүлэг гарах бүрт л намайг буруутгадаг байсан. Ш.Гүрбазар чи хэний талд юм бэ? гэж хэлдэг. Өнөөдөр Нинж байна уу хэн байна хамаагүй. Буруу тогтолцоог өөрчлөхгүйгээр хэдэн захирал солиод ямар ч нэмэргүй шүүдээ. Нийтлэлийн бодлого алдагдаж, ямар ч санаачлага байхгүй урсгалаараа явдаг болчихсон. Ийм газар ажиллахад надад хэцүү байна. 1990 оны ардчилал гарч байхад ганцхан телевиз ажиллаж байсан. Тэр үед бид зүтгэж, тэмцэж чадсан. Одооны үндэсний телевиз аягүй бол ардчилсан хувьсгалыг гаргаж чадахгүй шүү. Үе үеийн Үндэсний зөвлөлийн даргыг би муулахгүй. Хүн бүхэнд зовлон бий. Одоо ийм байдалтай байж болохгүй. Нийтлэлийн бодлого гаргаж, УИХ Үндэсний зөвлөлөө анхаарна уу. Бид үүнийг шаардаж байна” хэмээлээ.

Ука “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа
Ука “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.