“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука дөнгөж сая “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй давхар баярын өдөр нь.
“Киви” хамтлаг 2004 онд анх байгуулагдаж уран бүтээлээ хүргэж байсан бол дуучин Ука 2011 оноос хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Түүний анхны уран бүтээл “I am in Love” цомгийн ажил байв.
Үргэлж шинэлэг, давтагдашгүй өнгө төрхөөр залуусыг байлдан дагуулсаар байгаа түүний анхны бие даасан тоглолт энэ сарын 20-нд “Буянт ухаа” Спорт цогцолборт болох гэж буй. Тэрбээр “Do it” нэртэй тоглолтоо аавдаа зориулж буйгаа илэрхийлсэн. Учир нь түүний аавынх нь чин хүсэл охиныхоо бие даасан тоглолтоо хийхийг харах байв. Харамсалтай нь хүслээ биелүүлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.