Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх анхан ба дунд шатны мониторингийн сургалт болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх анхан ба дунд шатны мониторингийн сургалт 2025 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Хустайн Байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна.

Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар оролцож байна.

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.