“Хилийн чанадад байгаа иргэдийн хувьд цахимаар санал өгдөг болох асуудал маш чухал“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах "Хилийн чанадад байгаа иргэдийн хувьд цахимаар санал өгдөг болох асуудал маш чухал. Энэ чиглэлд ямар бэлтгэл ажил хийгдэж байгаа вэ" гэв.

Түүний асуултад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Цахим сонгуулийн хэлбэрийг хууль тогтоомжид оруулж батлах, шийдлийн эхлэл болж, Ажлын хэсэг байгуулагдах гэж байна. Дараагийн сонгууль хол байна гээд тайвширч болохгүй. Шахуу үе шаттайгаар ажлаа амжуулаад явбал дараагийн сонгууль гэхэд амжих байх" гэлээ.

Ж.Галбадрах: Сонгуулийн процесс цахимжсанаар “царцаа“-ны асуудалд өөрчлөлт гарах уу
Ж.Галбадрах: Сонгуулийн процесс цахимжсанаар “царцаа“-ны асуудалд өөрчлөлт гарах уу
 
Г.Лувсанжамц: Хотын үе үеийн архитекторууд өөр дээрээ эрх мэдэл авахын тулд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөө хийж ирээгүй
Г.Лувсанжамц: Хотын үе үеийн архитекторууд өөр дээрээ эрх мэдэл авахын тулд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөө хийж ирээгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!