Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн түүхэн дэх хамгийн том “цунами“

Ангилал
Social pop
Огноо
Унших
5 минут 48 секунд

Өнөөдөр дэлхийн цунамигийн эсрэг өдөр тохиож байна. Далайн ёроолын газар хөдлөлт, усан доорхи галт уулын дэлбэрэлт, усан доорх газрын нүүлт, булингарт урсгал,  хад  чулууны ба мөсөн уулын нуралт болон солир усанд унах зэрэг түр зуурын хүчтэй үзэгдэл нь цунами үүсгэдэг.  Цунамийн 85 орчим хувь нь газар хөдлөлтөөс үүдэлтэй аж. Нэг газар хөдлөлтөөр 3-9 цунами ч үүсч болно. Давалгаа нь хэдэн арван  км-ын өргөнтэй байдаг учир далайн гадарга дээгүүр дунджаар 700-800 км-ын хурдтайгаар урагшилдаг байна. Цунами үргэлж гэнэтийн болдогоороо хүмүүст аюул авчирдаг ажээ. Иймд бид дэлхийн түүхэнд 60 жилийн хугацаанд гарсан томоохон цунаминуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

-ТАЙЛАНД БОЛСОН ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ-

2004 онд тохиолдсон энэхүү цунамиг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшиг байсан гэдэг. Энэ нь Рихтерийн хэмжүүрээр 9.1-ээс 9.3 хүртэлх хүч чадалтай усан доорх газар хөдлөлтийн улмаас үүссэн бөгөөд түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн тэмдэглэгджээ. Газар хөдлөлтийн дараа үүссэн цунами Индонез, Шри Ланка, Энэтхэг, Тайланд улсад 230,000 гаруй хүний аминд хүрч, олон хүнийг орон гэргүй болгож, олон тэрбум долларын хохирол учруулав.

-АЛЯСКАД ТОХИОЛДСОН “ҮХЛИЙН ДОЛГИОН”-

Аляскад 1964 онд “үхлийн долгион” хэмээн алдаршсан цунами болжээ. Тухайн үед 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь 30 м урт, өндөр 8 метр өндөр цунамиг үүсгэсэн байна. Ганц Алеска гэлтгүй Хойд Америкийн Баруун эрэг, Гаити, Япон улсуудад хохирол учруулсан байна. Энэхүү гамшигт 120 гаруй хүн амиа алдаж, Аляска дахь нутаг дэвсгэр 2.4 метрээр буурсан байна. Үүнээс хойш олон мянган хүн шилжих хөдөлгөөн хийсэн гэсэн судалгаа бий.

-ҮХЛИЙН САМОА ЦУНАМИ-

Үхлийн самоа цунами тохиолдсон цагаас хойш  тухайн үйл явдлын зураг мэдээ цөөнгүй тархаж дуулиан болж байжээ. Үүнээс өмнө тэд Самоад болсон байгалийн гамшгийн аймшигт үр дагаврыг хэсэг хугацаанд нууцалж байсан аж. Батлагдсан тоогоор гамшигт 198 орон нутгийн оршин суугч амь үрэгдсэн байна.

-ХОККАЙДО АРАЛД БОЛСОН ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦУНАМИ -

1993 онд Японд болсон энэхүү цунамигийн хорт уршиг төсөөлж ч чадахгүй аймшигтай  үр дагаварт хүргэжээ. Эргээс 129 км-т газар хөдлөлт болсон нь хймшигт цунами үүсэх гол шалтгааныг бий болгожээ. Эрх баригчид ард түмнийг нүүлгэн шилжүүлэх тухай зарласан боловч хохиролоос зайлсхийх боломжгүй байсан аж. Энэ нь дэлхийн хамгийн том цунамийн өндрөөр буюу 30 метрээр тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр өдөр 250 хүн дүрвэн зугтаж, нэг хот оршин суугчгүй болтлоо хоосрон 200 орчим хүн амь үрэгджээ.

-АРВАНХОЁРДУГААР САРЫН ӨГЛӨӨНИЙ "ХАР ДАРСАН ЗҮҮД"-

Номхон далайн эрэгт амьдардаг хүмүүсийн амьдралын хамгийн эмгэнэлт өдөр 1979 оны арванхоёрдугаар сарын 12-нд тохиосон  юм. Тодруулбал тухайн өдрийн өглөөний 8:00 цагт, газар хөдлөлт 8.9 магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний дараа, жижиг тосгон, хотуудын бүх зүйл хол арчигдаж цунами хэдхэн цагийн дотор 259 хүн амиа алдаж, 750 гаруй хүнд шархдаж, 95 оршин суугчид алга болсон байна.

-ИНДОНЕЗИЙН ЦУНАМИ-

"Дэлхийн хамгийн том цунами" жагсаалтанд нэлээд дээгүүр байр эзлэх 7 метрийн өндөртэй цунами Индонезид болсон байна. Нийт 160 гаруй км талбайтай амралтын газар болон орон нутагт амьдарч байсан хүмүүс бүгд газрын хөрснөөс алга болжээ. 2006 оны долдугаар сард 668 оршин суугчид амь үрэгдэж, Жава арлын 9000 гаруй эрүүл мэндийн байгууллагууд тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн 70 орчим хүн ор сураггүй алга болжээ..

-ФИЛИППИН: АВРАХ БОЛОМЖ ӨГӨӨГҮЙ ЦУНАМИ-

1976 онд Минданао арлын ойролцоо 7.9 магнитудын хүчтэй газар хадлалт болсон хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Газар хөдлөлт Филиппиний 700 км эргийг хамарч 4.5 м-ийн өндөрт хүрсэн байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх хангалттай цаг байгаагүйн улмаас 5000 гаруй хүн амиа алдаж, 2200 хүн алга болсон тухай орон нутгийн оршин суугчид мэдээлж байжээ. Түүнчлэн 90 мянга гаруй хүн гэрийнхээ дээврийг алдсан байна.

-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ҮХЭЛ-

1960 оныг түүхэнд улаанаар тэмдэглэсэн байна. 1960 оны тавдугаар сарын эцэст, 6000 хүн улмаас 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс болж нас барсан аж. Энэ нь газар хөдлөлтийн цочрол ба галт уулын дэлбэрэлт давхцан зам дахь бүгдийг хол арчсан байна.

С.Хонгорзул

Сүнээгийн хойд аав О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноожээ
Сүнээгийн хойд аав О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноожээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.