Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумъяабазар зүгээр үү: Цэргийн хүчээр хотоо цэгцэлнэ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 53 секунд

Улаанбаатар хотын захирагчийн албыг авснаас хойш Д.Сумъяабазар ажилдаа шуурхайлан орсон ч эхний шийдлүүд нь л эгдүүцэл төрүүлэхүйц байгааг сошиал сүлжээнд шүүмжилж байна. Энэ долоо хоногийн Даваа гарагт шуурхай хуралдаан болоход “Орон нутгийн 247 мянган иргэн хотод ирж 35-45 хоног таксины бизнес эрхэлдэг. Үүний ард гэмт хэрэг, татвар төлөхгүй байх, түгжрэл бий болж байна. Хот, дүүргийн иргэдэд боломж олгох ёстой” гэж ширүүхэн дуугарлаа.

Орон нутгийн сонгуулиар УБ хотод түгжрэлийг бууруулах нь томоохон амлалт байсан бол түүний эхлэл нь “хөдөөний-халтуурчид”-ыг хөөн явуулах юм байжээ гэх шуугиан намжаагүй байтал дараагийн дуулианаа тарих нь тэр. Өчигдөр тэрбээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Үүгээрээ хотыг хөгжүүлэх, хот тохижилт, дүүргийн өмнө тулгамдсан олон асуудалд цэргүүдийг дайчлахаар болж буй аж.

Түүний үйлдлийг улс төрчид шүүмжлэн хүлээн авч байгаагийн дотор УИХ-ын дарга асан З.Энхболд "Хотын шинэ дарга зүгээр байгаа?" хэмээн сошиал сүлжээнд тоншжээ.

Сонирхуулахад Монгол Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр бууж, хотын дарга болсон анхны хүн. Анх сонгууль болохоос өмнө би хотын дарга болохгүй гэж хэлэхдээ “Олдсон нүх болгонд шургадаг оготно биш” гэж өөрийгөө тодорхойлж байсан бол ялалт байгуулсны дараа “Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй байсан” гэж цайруулсан байдаг.

"Химнасия" багийн дасгалжуулагч Диего Марадона эмнэлэгт хэвтжээ
 
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.