Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтайн сонгиныг хууль бусаар их хэмжээгээр түүн бэлтгэж байсныг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар энэ оны 10 сарын байдлаар Алтайн сонгиныг хууль бусаар их хэмжээгээр түүн бэлтгэж, худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан 2 удаагийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Алтайн сонгино нь хад асгатай өндөр ууланд ургадаг, хүйтэнд гойд тэсвэртэй, ааг амт сайтай, фитонцид ихээр агуулдаг, хүнсний төдийгүй эмчилгээний чухал ач холбогдолтой ургамал юм. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Алтайн сонгиныг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.

Байгалын ургамлын тухай хуулиар иргэн ховор ургамлыг хүнсний болон ахуйн зориулалтаар, зохих зөвшөөрлийн дагуу 5 кг-аас дээшгүй хэмжээгээр түүж хэрэглэхээр заасан байдаг. Гэвч ч сүүлийн жилүүдэд иргэд худалдан борлуулах, ашиг олох зорилгоор их хэмжээгээр түүж, бэлтгэсний улмаас байгаль дахь нөөц хомстож байгааг мэргэжлийн байгууллагууд тодорхойлсон байна.

Иймд тухайн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуульд 5.4-7 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан тул хууль, тогтоомжид заасан хэмжээнд, зохих зөвшөөрлийн дагуу түүж хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас ард иргэдэд анхааруулж байна.

АЖЛЫН ЗАР: Бямба гарагт 3000 гаруй ажлын байрнаас сонголт хийх боломжтой
АЖЛЫН ЗАР: Бямба гарагт 3000 гаруй ажлын байрнаас сонголт хийх боломжтой
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.