Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖЛЫН ЗАР: Бямба гарагт 3000 гаруй ажлын байрнаас сонголт хийх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар  энэ бямба гарагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох аж.

Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлагдана. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ. 

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ-ын тэргүүн А.Хосхүү нар мэдээлэл өглөө.

 

Л.Энх-Амгалан: Энгэрээрээ дүүрэн одон медальтай ард түмэн дэлхийд хоёрхон байна
Л.Энх-Амгалан: Энгэрээрээ дүүрэн одон медальтай ард түмэн дэлхийд хоёрхон байна
 
Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.