Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Эрх баригчид бүх алдаагаа энэ Ковид-19 гэдэг хар овоохойдоо наадгаасаа ичээч!

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байгаа билээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"2016 оны гуравдугаар сард мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд байсан бол дөрвөн жилийн дараа өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сард 22.3 их наяд төгрөгний нийлүүлэлттэй байна. Мөнгөө хэвлээд л нийлүүлээд байдаг, цалин, тэтгэвэр хэвээрээ байдаг. Хэн хожиж байна вэ? Засгийн газар хагартлаа баярлаж байгаа. Хожигдож, сандарч, шаналж байгаа хүмүүс нь импортоор бараа бүтээгдэхүүний үйлчилгээ авч байгаа маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд хохирч байна. Мөн цалин, тэтгэвэр авч байгаа энэ хэрэглээний сагсны 40 хувь нь валют, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний 70 хувь нь долларын бараа байгаа. Энэ болгон дээр ард иргэд маш их хохирч байна. Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэх хэрэгтэй. Ерөөсөө нэмэхгүй байна. Оюу-Толгойн гэрээг яаралтай өөрчлөх ёстой. Монгол оронд 2 тэрбум долларын валютын  борлуулалт хийдэг энэ том компанийг хэн ч хөндөхгүй. Засгийн Газар, Ерөнхий сайд нь гэрээ байгуулах ёстой. Урд хөл бүдэрвэл хойд хөлийг ташуурддаг энэ утгагүй байдлаа бид зогсооё. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүд дээр анхаарал суларсан. Импортын болон экспортын бодлого, зээлийн бодлого, ажлын байрны бодлого зэрэгт уялдаа байхгүй байна. Эцэст нь эрх баригчид бүх алдаагаа энэ Ковид-19 гэдэг хар овоохойдоо наадгаасаа ичээч, болиоч. Нүдний булай юм. Бодлогын алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд яаж таслах вэ, яаж аятайхан болгох вэ гэдгээ ярих цаг болсон." гэв

 

ДЦС-ууд нүүрсний 18 хоногийн нөөцтэй байна
ДЦС-ууд нүүрсний 18 хоногийн нөөцтэй байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.