Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЦС-ууд нүүрсний 18 хоногийн нөөцтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

"ДЦС-2” ТӨХК одоогоор 3 зуух, 3 турбины горимоор 20-21 МВт-ын ачаалалтай ажиллаж, нүүрсний 11,272  тн буюу 16 хоногийн нөөцтэй байна.

Харин “ДЦС-3” ТӨХК 8 зуух, 7 турбинтэй ажиллаж, цагт 144 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 70.1  мянган тн буюу 18 хоногийн нүүрсний, 585 тонн мазутын нөөцтэй байна.

“ДЦС-3” ТӨХК нь жилд 1.05 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.2 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Монгол Улсын цахилгааны хэрэглээний 14,6, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31,6, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47,5 гаруй хувийг хангадаг.

Ирэх онд 60 жилийнх нь ой тохиох “ДЦС-2” ТӨХК нийслэлийн цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаар станцын тоноглолын найдвартай ажиллагааг бэхжүүлж, техник технологийн шинэчлэл эрчимтэй хийж байгаа.  

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК-ийн ажил, өвлийн бэлтгэлтэй энэ сарын 3-нд танилцах үеэрээ цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах ажлын төлөвлөгөөг танилцуулав. Инженер техникийн ажилчид оюуны өмчийг дэмжих бодлогыг сайжруулах, төрийн оролцоотой үйл ажиллагааг хялбаршуулах, ажилчдын саналыг сонсох зэрэг санал хэлэв.

Сайд Н.Тавинбэх асуултад хариулж, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ЭХЯ-ны хаалга хэн бүхний хувьд ялангуяа салбарын ажилчдад үргэлж нээлттэй гэдгийг тодотголоо. 

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд шинэ байшин олгоно
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд шинэ байшин олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.