Туркийн Измир хотод болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 102-т хүрсэн байна. Энэ тухай тус улсын Онцгой байдлын газраас мэдээлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Туркийн баруун хэсэгт өнгөрсөн сарын 30-нд болсон 6.6 магнитудын газар хөдлөлтийн дараа 1401 удаа чичирхийлэл мэдрэгджээ. Үүний 44 нь дөрвөн магнитудаас дээш байсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас 994 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 884 нь анхан шатны тусламж авсан байна. Одоо 147 хүн эмчлүүлэн хэвтэж байгаа бол 12 хүн сэхээн амьдруулах тасагт байна. Гамшигт өртөж нурсан 17 байшингийн 12-ынх нь нурангийг цэвэрлэж дуусжээ. Турзийн Ерөнхийлөгч Режел Тайлып Ердоган газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст улсаас бүх талаараа тусламж үзүүлэх болно гээд орон гэргүй болсон иргэдэд шинэ байр авч өгнө гэдгээ амласан байна.