УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын дөрвөн гишүүн НӨАТ-ын 10 хувийн татварыг таван хувь болгож бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж буйгаа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуулийн төслийг анх 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй явсаар шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар дахин буцаагдсан. Шинэ парламентад сонгогдсон зарим гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төслөө дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган ААН бий. Тэдгээрээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Мөн 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч бий. Тэдгээрийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг.
Эдгээр хүмүүс НӨАТ хэт өндөр байгаа учраас хамгийн бага хувиар төлж, тайлангүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг нөхцөл бий болсон байна. Тэгвэл НӨАТ-ыг 5 хувь болгосноор 2024 онд гэхэд 6.5 их наяд төгрөгийн НӨАТ нийт татварын 24 хувийг бүрдүүлж байна. Хэрэв өнгөрсөн онд НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулсан бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 50 мянга нь биш 150 мянга нь татвараа төлөх боломж бүрдэх байсан юм. ААН-үүдийг татвар төлөх идэвх дахин 50 мянган ААН-ээр нэмэгдэх байсан гэдэг тооцоолол гарсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!