Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувь цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын эрсдэлтэй байна.
Мөн Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 13 аймгийн 56 сум) байдалтай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!