Л.Мөнхбаясгалан: Би 7 сая гаруй төгрөгийн цалинтай. Гишүүдээс хамгийн бага цалинтай нь байх гэж өөрийгөө боддог

Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын тухай хуулиар парламентад дахиж сонгогдоогүй УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах заалт үйлчилж буй. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дээрх заалтыг хасуулах саналаа хүргүүлээд буй юм.

Энэ талаараа тэрбээр мэдээлэхдээ "УИХ-ын гишүүн парламентад дахиж сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, хэрэв доод албан тушаалд томилогдсон бол гишүүнээр ажиллаж байсан үедээ авч байсан цалингийнхаа зөрүүг авах заалт УИХ-ын тухай хуульд бий.

УИХ-ын гишүүн хоёр тохиолдолд дахин гишүүнээр сонгогддоггүй. Нэгдүгээрт, намдаа таалагдаагнүй тохиолдолд, хоёрдугаарт, сонгогчид сонгоогүй тохиолдолд. Гэтэл хоёр нөхцлийн улмаас сонгогдоогүй байж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авна гэдэг бол шударга бус явдал.

Би 7 сая гаруй төгрөгийн цалинтай. Гишүүдээс хамгийн бага цалинтай нь байх гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл надад эрдмийн зэрэг цол байхгүй. Би анх удаа сонгогдсон. Татвараа төлөөд хоёр хуваахаар гар дээрээ 5 сая гаруй төгрөг авдаг. Гэтэ үүний бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг дахин сонгогдоогүй гишүүд тэтгэмж болгож авна гэдэг шударга бус.

Гэтэл төрийн албан хаагчид 30-40 жил ажиллаж байж тэтгэвэрт гарахдаа нэг жилийн цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Түүнийгээ аваад баярладаг.

Эсрэгээрээ намдаа таалагдаагүй, ард түмнээс сонгогдоогүй байж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авна гэдэг бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал" гэв.

32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар зэрэг  13 байршлын уулзварыг өргөтгөнө
32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар зэрэг 13 байршлын уулзварыг өргөтгөнө
 
16 настай охины амь насыг хөнөөсөн Д-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
16 настай охины амь насыг хөнөөсөн Д-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!