Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа саналаа өгч буй алдартнууд

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 26 секунд

Холливудын алдартнууд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлыг нийтэд таниулан дуу хоолойгоо илэрхийлсэн бол зарим нь амьдралдаа анх удаа санал өгч байгаагаа мэдэгджээ. Саналаа анх удаа өгч буй алдартнуудын зарим нь Америкт багаасаа амьдарсан бол зарим нь АНУ-ын иргэншлийг саяхан авчээ.

Селена Гомез

Дуучин Селена Гомез өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр саналаа өгч буй гэрэл зургуудаа “Instagram” хуудсандаа нийтлээд, анх удаа саналаа өгч байгаагаа хэлэхээс ичихгүй байна хэмээн бичжээ. Тэрбээр өмнө нь өөрийнхөө саналыг нэг их ач холбогдолгүй гэж боддог байсан боловч энэ жил үзэл бодол нь өөрчлөгдсөн гэжээ.

Райан Рейнольдс

Жүжигчин Райан Рейнольдс Канадын Ванкувер хотод төрж өссөн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа саналаа өгсөн гэдгээ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ. “Deadpool” киноны гол дүрийг бүтээсэн тэрбээр гэргийн хамт саналаа урьдчилан өгчээ. “New York Times” сонинд мэдээлснээр, Р.Рейнольдс 2018 онд хоёр улсын иргэншил авчээ.

Снуп Догг

Рэпер Снуп Догг энэ жил саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа зургаадугаар сард мэдэгдээд, гэмт хэрэгт холбогдож байсан бол саналаа өгч болохгүй гэж олон жилийн турш буруу бодож явснаа хэлсэн байна. Тэрбээр Дональд Трампыг шүүмжлэгчдийн нэг бөгөөд өөрчлөлтийг хүсэж байгаа тул ийнхүү саналаа өгөхөөр шийдсэн байна.

Канье Уэст

Өдгөө 43 настай Канье Уэст одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нартай өрсөлдөнө гэдгээ Тусгаар тогтнолын өдрөөр мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсан юм. Тэрбээр кампанит ажлаа эхлүүлснийхээ дараахан “Forbes” сэтгүүлд ярилцага өгөх үеэрээ анх удаа саналаа өгөх гэж байгаа талаараа ярьжээ.

Яна Крамер, Майк Коссен

Дуучин Яна Крамер, нөхөр Майк Коссений хамтаар анх удаа санал өгсөн гэдгээ амны хаалт зүүсэн зургийн хамтаар нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.

Г.Ёндон: Лицензийн тоог цөөрүүлнэ гэхээс илүүтэй хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэх хэрэгтэй
Г.Ёндон: Лицензийн тоог цөөрүүлнэ гэхээс илүүтэй хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэх хэрэгтэй
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.