Ж.Батжаргал: Дүрэм зөрчөөгүй, зам тээврийн осол гаргаагүй жолоочийн хариуцлагын албан журмын даатгал яагаад ч 700 мянган төгрөг гарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Цахим сүлжээнд өчигдрөөс эхлэн “Жолоочийн албан журмын даатгал 700 мянган төгрөг болсон” гэх мэдээлэл тархсан. Тэгвэл энэ нь худал мэдэээл бөгөөд жолооч 25, 35, 75 мянга гэх мэт үнийн сонголтоос өөрийн хүслээр сонгон даатгуулж болдог дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, гэрэл дохио зөрчсөн, урсгал сөрсөн жолоочийн даатгал 0.4 хувиар буюу 40 хувиар нэмэгдэх зохицуулалттай юм байна.

Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал ийн ярив. Тэрбээр:

-Дүрэм зөрчөөгүй, зам тээврийн осол гаргаагүй жолоочийн хариуцлагын албан журмын даатгал яагаад ч 700 мянган төгрөг гарахгүй. Ер нь бол жолооч нарын даатгалын итгэлцүүр нь хуульд үндэслэн суурь хураамжийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах нөхцөлтэй журам үйлчилдэг. Уг хууль нь 2011 онд батлагдсан. Тухайн үеийн мөнгөний үнэ цэнээр батлагдсан. Тиймээс тухайн үеийн 33 мянган төгрөгийн хураамжаар өнөөдрийн 36-38 тэрбумыг төлөх боломж бидэнд байхгүй. Итгэлцүүрийн журамд жолоочийг хариуцлагатай болгох өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, миний төлөх хураамж 55 мянган төгрөг л гарч байгаа.

Өмнөх журмаар бол тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна 4 хүний нэр оруулдаг эсвэл хязгааргүй гэсэн сонголттой байсан. Үүнийг дотор нь задлаад хүссэн тооны хүмүүсийг нэрийг оруулах өөрчлөлт оруулсан.

Үүний хамгийн өндөр утга нь хязгааргүй болчхоод байна. Улмаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодох хүний тоог “хязгааргүй” гэх ангиллыг сонгохоор дүн нь өндөр гарах эрсдэлтэй. Үүнд өмнө нь зам тээврийн осол гаргаж байсан эсэх хамаарна.

Итгэлцүүрийн журам дээр нэг шинэ нөхцөл орж ирсэн нь гэрлэн дохио зөрчиж уулзвар гарц нэвтэрсэн, хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн, согтуудаа машин жолоодсон үед чангатгаж оруулж ирсэн.

С.Ганбаатар: Албан ёсоор хэлье. Оюутолгой дампуурчихсан
С.Ганбаатар: Албан ёсоор хэлье. Оюутолгой дампуурчихсан
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!