Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ. Үүнд:

1. Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төсөл;

2. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

3. Элчин сайдыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

4. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5. “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

6. “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

7. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

8. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд халиа, тошин үүсжээ
Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд халиа, тошин үүсжээ
 
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.