Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээний мах, дайвар бүтээгдэхүүнээс нийт 58 сорьц авч, гурван төрлийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй байна. Харин дараах зөрчлүүд илэрчээ.
- Махны хадгалалт, худалдаалалтын үеийн температурын хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй
- Ажиллагсад зориулалтын ажлын хувцас, малгай, бээлий өмсөөгүй
- Худалдаанд хэрэглэх сав, суулга, хутга, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх тусдаа цэггүй
- Махыг эвдэж жижиглэж шулах байрны ханын зарим хэсгээрээ хуурч унасан, цэвэрлэж халдваргүйжүүлэхэд тохиромжгүй
- Худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторид орох хэсэг оффисын ажилчдын өрөөтэй давхацсан, урсгал буруу гэх мэт зөрчил илэрсэн талаар МЭЕГ-ын Мал Эмнэлгийн Хяналт Баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Хүнсний аюулгүй байдал, чанар стандартад анхаарч цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах
- Итгэмжлэгдээгүй хүнсний лабораториудад шаардлага тавьж, Итгэмжлэх
- Шаардлагатай стандартыг шинэчлэн батлах
- Пестицидийг илрүүлэх нэр төрлийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хүнсний зах худалдааны төвүүдэд шаардлага тавьж, хариуцлага тооцох гэх мэт арга хэмжээ авч цаашид төлөвлөгөө гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.