Зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн “Пестицид“-ийн үлдэгдэл илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Хамтарсан ажлын хэсэг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-25-ны хооронд Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг холбогдох албаныхан танилцууллаа.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД “ХАБҮЛЛ” ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛУУЛЖ ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНООС ДЭЭЖ АВЧ ШИНЖЛЭХЭД ОЛОН ТӨРЛИЙН ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛЭРЧЭЭ

Лабораторийн шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд агуулагдаж буй Пестицидийн үлдэгдлийг хянасан байна. Хяналт шалгалтаар нийслэлийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн Пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь манай улсын стандартад бүртгэгдээгүй Пестицид байсныг ХАБҮЛЛ-ийн захирал О.Нандин-Эрдэнэ онцолж байна. Олон улсад мянга гаруй нэр төрлийн Пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн Пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой байна.

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЖИН ХЭМЖҮҮРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭД:

  • Загварын туршилтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашигласан- 21
  • Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан- 46
  • Хэмжих хэрэгслийн баталгааны лацны бүрэн бүтэн байдал алдагдсан-9 зөрчил илэрсэн тухай СХЗГ-ын дарга С.Батбаатар танилцууллаа.

Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хархорин худалдааны төвийн хүнсний лабораторид хяналт, шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй зөрчил илэрсэн байна.

  • Махны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байхад худалдан борлуулж байсан
  • Нийслэлийн мал эмнэлгийн газар улиралд нэг удаа хяналтын дээж шинжилдэг, хяналтын хугацаа хэт хол
  • Лаборатори нь Итгэмжлэгдээгүй байхад иргэдээс мөнгө авч шинжилгээ явуулдаг гэх мэт зөрчил илэрсэн талаар Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ танилцууллаа.
ЭЗБХ: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЭЗБХ: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!