Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв.

Ш.Бямбасүрэн: Нэг хэсэг нь татваргүй бараа импортолж татвар төлөгчидтэй өрсөлддөг байдлыг зайлшгүй арилгах ёстой
Ш.Бямбасүрэн: Нэг хэсэг нь татваргүй бараа импортолж татвар төлөгчидтэй өрсөлддөг байдлыг зайлшгүй арилгах ёстой
 
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.