Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт болдог “ГҮЙЖ СУРЪЯ” заалны бэлтгэлд иргэд хамрагдаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гүйж суръя” сургалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ноос 2025 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд зохион байгуулж байна. Спортын төв ордны А зааланд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион явуулж байгаа энэ сургалтыг Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, “Mongolian Elite Runners Club-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболд, дасгалжуулагч Т.Шийтэрчулуун нар удирдан явуулж буй.

Агаарын бохирдол өндөр эдгээр саруудад иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, зөв амьдралын дадалд хэвшүүлэх нь сургалтын ач холбогдол орших юм. Энэ аянд 600 иргэн оролцохоор бүртгүүлээд байгаа ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 350 иргэн биечлэн оролцсон байна.

Мөрдөн шалгалтын явцад БЗС-аас олгогдсон 1.8 сая ам.долларын зээл эргэн төлөгджээ
Мөрдөн шалгалтын явцад БЗС-аас олгогдсон 1.8 сая ам.долларын зээл эргэн төлөгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!