Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрдөн шалгалтын явцад БЗС-аас олгогдсон 1.8 сая ам.долларын зээл эргэн төлөгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Холбогдох материалд хийсэн шалгалтаар:

-Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,

-Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,

-Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,

-Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ын зээл эргэн төлөгдсөн байна.

АГААРЫН ЧАНАР: Толгойт, 1-р хороололд ИХ БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Толгойт, 1-р хороололд ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
Нийслэлийн багш нарт сар бүр  хоолны мөнгө болох 172 мянга, орон нутгийн багш нарт  107 мянган төгрөгийг олгодог боллоо
Нийслэлийн багш нарт сар бүр хоолны мөнгө болох 172 мянга, орон нутгийн багш нарт 107 мянган төгрөгийг олгодог боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.