Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 6-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,

  • 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
  • 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
  • 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдах юм.

Мөн цахим үйлчилгээний “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой. Өөрийн биеэр бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь,
  • Иргэний цахим үнэмлэх
  • Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

БҮЛЭГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
БҮЛЭГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.