Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сурагчдын амралт эхэлснээс хойш хугацаанд хүүхдүүд ахуйн нөхцөлд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээр хохирсон гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал,

2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт байрлах орон сууцанд гал гарсны улмаас бага насны хүүхэд угаартаж, нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар орон сууцны гал тогооны өрөөнд гал гарч, 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд дээрх хэргийг Хэнтийн аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд:

-Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихгүй байх,

-Гаднаас нь цоожилж үлдээхгүй байх,

-Ахуйн хүрээний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Цэргийн шинэчилсэн бүртгэл маргааш эхэлнэ
Цэргийн шинэчилсэн бүртгэл маргааш эхэлнэ
 
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.