Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна. Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 3417 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3420 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин "Найман шарга" валют арилжааны төвд нэг ам.доллар 3440-3470 болж 30 төгрөгөөр чангарчээ. Тодруулбал, нэг ам.долларын 3455 төгрөгөөр авч 3470 төгрөгөөр арилжаалж байна.
Эдийн засгийн суурь хүчин зүйлсийн нэг бол төгрөгийн ханш байдаг. Улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед хамгийн их савладаг зүйл бол төгрөгийн ханш. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг дагаад төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн чангарч эхэлсэн бол энэ оны есдүгээр сараас эхлэн ам.долларын ханш алгуур чангарсаар 3500 төгрөгт шүргэж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!