Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Onlyfans: Данс нээснийхээ төлөө ажлаасаа шударга бусаар халагдсан хүмүүс

Ангилал
Social pop
Огноо
Унших
7 минут 26 секунд

Цахим сүлжээнд “Onlyfans” гэх контент захиалгын үйлчилгээ нэмэгдсэнтэй зэрэгцэн ур чадвартай ажилчдаа шударга бусаар халах тохиолдол олширчээ.

“OnlyFans” контент захиалгын үйлчилгээ нь 2016 онд нээгдсэн бөгөөд их хэмжээний мөнгө олох боломжтой платформ юм. Энэхүү сайтад гэрэл зураг авах, зохиол бичих, хоолны жор гэх мэт ямар ч төрлийн агуулгатай мэдээлэл нийтэлж, байршуулах боломжтой боловч хүмүүс ихэвчлэн насанд хүрэгчдийг контент оруулах байдлаар ашигладаг байна.

Зургийн тайлбар: Onlyfans сайтын харагдах байдал

-ЗӨВХӨН “ONLYFANS” ДАНСТАЙ ГЭХ ШАЛТГААНААР АЖЛААСАА ХАЛАГДСАН БАГШ НАР-

Калифорнийн нэгэн ахлах сургуулийн багш “OnlyFans”-д бүртгэлтэй гэсэн шалтгаанаар ажлаасаа халагджээ. Сурагчид нь багшийнхаа хаягийг олж мэдсэнээр тус сургуулийн удирдлагуудын чихэнд хүрчээ. Өдгөө 26 настай Дениссе багшаар ажиллаж байхдаа амьдрах зардлаа нөхөх хангалттай мөнгө олж чадахгүй байсан тул “OnlyFans” данс нээжээ. Тэрбээр ердийн захиалгын төлбөрөөс 5 доллар авдаг бөгөөд одоогийн байдлаар 160 орчим пост нийтэлж, 8 мянга гаруй хүнд таалагдсан байна. Харамсалтай нь шавь нар нь түүний дансыг олоход бүх зүйл буруу болж, цахим ертөнцөд мэдээлэл нь тархжээ. Денисс ганцаараа “OnlyFans” сайтад нэгдсэн багш мэргэжилтэн биш ажээ.

Нью-Йоркийн нэгэн бага сургуулийн багш Синди Ашер “Kee Grow News”-т өгсөн ярилцлагадаа:

"Сүүлийн үед стресстэй болж байна. Бид ковид 19 халдвартай тэмцэхэд санаа зовох ёстой боловч багшийн цалинг хөл хорионы үеэр багасгасан. Тиймээс би “OnlyFans” данс нээж, ур чадвараа өргөжүүлэхийг хүсч буй насанд хүрэгчдэд сар бүр 25 долларын төлбөртэй багшийн хичээл заадаг” хэмээжээ.  Тус сайт нь коронавирусийн цар тахлын үеэр илүү эрэлттэй болоход хүрсэн гэв.

Зургийн тайлбар: Данснаасаа болж ажлаасаа халагдсан 21 настай Католик дунд сургуулийн багш Аспен Ашли. 

Шударга бусаар ажлаасаа халагдсан тохиолдол үүгээр дууссангүй. 21 настай Католик дунд сургуулийн багш дээрхтэй ижил шалтгаанаар ажлаасаа халагджээ. Тус сургуулийн захирал түүний “Onlyfans” дансыг нь олсон тул багшлах ажлаас чөлөөлсөн байна.

Зургийн тайлбар: “Honda” компанийн хамгийн ирээдүйтэй гэгдэж байсан залуу механикч Жейсон Жонстон Вон

-ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ МЕХАНИКЧ “ONLYFANS” ДАНСТАЙГААСАА БОЛЖ ШУДАРГА БУСААР ХАЛАГДЖЭЭ-

Индиана муж дахь “Honda” компанийн хамгийн ирээдүйтэй залуу механикчийг удирдлага нь “OnlyFans” платформыг ашиглан ажлаас гадуур насанд хүрэгчдийн агуулгатай зураг хийлээ гэж буруутган ажлаас чөлөөлсөн. Өдгөө 24 настай Жейсон Жонстон Воны хамтран ажиллагсад нь түүний дансыг инстаграмаас нь олж мэдээд ажлын байран дээрээ бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн байна. Гэвч удирдлага нь хамт ажиллагсдаа шийтгэхийн оронд түүнийг “OnlyFans”-т данс нээлгэсэн гэж буруутгажээ. Вон хоёрдугаар сарын дундуур ажлаасаа халагдсан боловч хэдэн сарын дараа өөрийн твиттертээ энэ тухай нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсэн байна.

Вон олон нийтийн мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашигладаг бөгөөд инстаграм дээрээ өөрийн автомашин дээр ажиллах чадвараа харуулсан бичлэгүүдээ цаг алдалгүй байршуулдаг. "Би хэзээ ч асуудалд ордоггүй гайхалтай ажилтан байсан. Мөн ажил дээрээ байх хугацаандаа зохих ёсоор дүрэмт хувцсаа өмсдөг" гэж Вон нэгэн ярилцлагийн үеэр хэлжээ. Тэрбээр оюутны зээл, байрны зээлээ төлж, нэмэлт мөнгө олох зорилгоор “OnlyFans” данс нээсэн гэв. Түүний мөрөөдөл бол өөрийн дэлгүүрт хангалттай мөнгө хуримтлуулж, уралдааны машин дээр ажиллах байжээ.

Зургийн тайлбар: Дилерийн төвд ажиллаж байгаад халагдсан Карин Лупер.

-“ONLYFANS” ДАНСТ НЭЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ БЭЛГИЙН ДАРАМТАНД ОРЖЭЭ -

Дилерийн төвд ажиллаж байсан Карин Лупер ч бас “Onlyfans” данс нээж нэлээдгүй фэнүүдтэй болсон байна. Вонгийн адилаар түүний хамт ажиллагсдын нэг нь дарамталжээ.

Түүний ажлын залуу ажил тарсны дараа өгзөгнөөс нь базаж байгаад 20 доллар санал болсон байна. “Би сэтгэлээр унасан. Түүнийг одоо ч зүв зүгээр ажиллаж байгаа гэж бодохоор надад түгшүүртэй санагддаг" хэмээн нэгэн ярилцлаганд хэлсэн байна. Лупер ажлаасаа гарсан өдрөө бэлгийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн аж.

Зургийн тайлбар: "Onlyfans" платформд бүртгэлтэй олны танил бүсгүйчүүд

-АЛДАРНУУД “ONLYFANS”-Д БҮРТГЭЛТЭЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ-

OnlyFans өнгөрсөн нэг жилийн хугацаанд нилээд алдартай болсон бөгөөд одоо Керри Катона, Блач Чайна зэрэг алдартнууд бүртгэлтэй болжээ.

  • Гоо үзэсгэлэнгийн хатан хаан Даниэль Ллойд энэхүү вэбсайтыг ашиглахдаа дуртай байдаг гэж илэн далангүй жиргэдэг байна. Дөрвөн хүүхдийн ээж захиалагчаасаа сар бүр 25 доллар хураамж авдаг бөгөөд дагагчиддаа 140,33 доллараар өөрийнхөө нүцгэн нүцгэн зургийг худалдаж авах боломж олгодог.
  • Керри Катона платформд элссэн хамгийн сүүлийн үеийн алдартан юм. Таван хүүхдийн ээж тэрбээр энэ долоо хоногт бүртгэлтэй болсон тухайгаа инстаграмдаа нийтэлжээ. Өдгөө 39 настай тэрбээр захиалагчдаасаа сард 24,99 доллар авч байна.
  • Телевизийн зураг авалтуудаар олонд танигдсан Блак Чайна коронавирусын цар тахлын үеэр мөнгө олох болжээ. 32 настай тэрээр захиалагчдаас сард 50 $ -оор дансанд нь нэвтрэх эрх олгож байна.
  • Меган Бартон Хансон OnlyFans-д элссэн байна. Меган захиалагчдаасаа сарын 24.99 доллар буюу гурван сарын захиалгад 63.72 доллар авдаг.

Зургийн тайлбар: Жүжигчин, загвар өмсөгч Белла Торн нэгэн арга хэмжээний үеэр.

Саяхан жүжигчин, загвар өмсөгч Белла Торн “OnlyFans”-д нэгдсэн нь олны эгдүүцлийг хүргэсэн байна. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан хийсэн үйлдэлдээ уучлалт гуйжээ. Загвар өмсөгч бүсгүй тус платформд нэгдсэнээс хойш эхний 24 цагийн дотор нэг сая гаруй доллар олсон амжилтаараа дээд амжилт тогтоосон байна.

Алдартнууд хүртэл энэхүү платформд элсэж болж байхад нэмэлт орлого олохын төлөө бүртгэлтэй болсон энгийн ажилчдаа шударга бусаар халж буй удирдлагуудыг шүүмжилж эхэлжээ. Цахим ертөнц твиттер ашиглан энэхүү явдлыг буруутгаж буй иргэдийн тоо өссөөр байна.

А.Мишээл

ЭМЯ: Коронавирусын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ
ЭМЯ: Коронавирусын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
ЗГ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.