Боловсрол Шинжлэх ухааны яамны шуурхай хуралдаан болж боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, БШУ-ны сайд П.Наранбаяр Монгол Улсын засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгов.
Тухайлбал,
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр их, дээд сургуульд элсэх “босго оноо”-г үе шаттай нэмэгдүүлэх
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих
- Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх асуудлуудыг тусгаад буй аж.