Налайх дүүргийн шинээр сонгогдсон ИТХ анхдугаар хуралдаанаа хийжээ. Тус дүүргийн ИТХ нь 25 төлөөлөгчтэй бөгөөд МАН ялалт байгуулсан юм. Налайх дүүргийн ИТХ-ын даргаар П.Нарантуяаг сонгожээ. Мөн дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн байна. Түүнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай ИТХ-ын шийдвэрээ Ерөнхий сайдад танилцуулж, томилуулах юм.