Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн эхний шатны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, 2-р шатны Удирдах хорооны анхдугаар хуралдаан боллоо.

Төслийн 2 дугаар шатны анхдугаар хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавагийн хамт Удирдах хороог даргалахаар гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.

Удирдах хорооны бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэрэг, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн дэд сайд, төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны удирдлагууд ажиллах юм.

Энэхүү төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой 2023 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Ж.Сүхбаатар: Банк, компаниуд Монголын төрөөр тоглож дууссан шүү
Ж.Сүхбаатар: Банк, компаниуд Монголын төрөөр тоглож дууссан шүү
 
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай