Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Банк, компаниуд Монголын төрөөр тоглож дууссан шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр /2020.10.28/ байнгын хорооны хурлын үеэр “Бид дээд шүүхийн шаардлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Голомт банкны хуулийн хэлтсийн захирал УДШ-ийн шүүгч болохоор орж ирлээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд байгаа шаардлагыг тавьсан. Шүүгч прокуророор 10-аас доошгүй жил, давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагыг энэ хүн хангаж байгаа юмуу? Энэ үндсэн хууль зөрчсөн хэрэгт орохгүй юмуу? Бид одоо худалдаа хөгжлийн банкны төлөөллөөс голомт банкны төлөөлөл рүү шилжих юмуу? Үүний төлөө бид шүүхийн хуулийг өөрчлөх гэж яваагүй. Яасан айдаггүй, яасан ичдэггүй, яасан пээдгэр, яасан даналзуур юм. Банк, компаниуд Монголын төрөөр тоглож дууссан шүү. Би жигшин зэвүүцэж байна” гэлээ.

Тусгай дугаарын утсанд 97,405 дуудлага хүлээн авчээ
Тусгай дугаарын утсанд 97,405 дуудлага хүлээн авчээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна