Дорнод аймгийн Халх гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хими, Физикийн багш А наймдугаар ангийн сурагчдыг "даалгавар хийгээгүй" гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Бичлэгт тэрбээр хоёр эрэгтэй сурагчаа үсдэж зодож байгаа нь бичигдсэн байдаг. Харин бичлэгт ороогүй ч эмэгтэй сурагчаа зодсон хэмээн тухайн эмэгтэй сурагчийн аав манай сайтад ярилцлага өгсөн юм.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Дорнод аймгийн сумын багш А-г аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тэрбээр гурван сурагчаа гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар биед нь халдсан байна" гэлээ.
Сануулахад, Зодуулсан сурагчийн аавын ярилцлагыг энд дарж уншина уу.