Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн асуудал гарсан.
Тус асуудаллтай холбоотойгоор өнөөдөр 97-р сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдлаа. Хурал эхлэхээс өмнө Л.Цэрэнбадам багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Үүний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж хэдхэн минутын өмнө дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд тухайн багш нь багшийн ёс зүйн зөрчил гаргасан мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн зэргийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гарган сургуулийн захиралд хүргүүлжээ. Эцсийн байдлаар ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг сургуулийн захирал гаргаж албажуулна.