Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азербайжанд 21 энгийн иргэн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Арменийн Зэвсэгт хүчний пуужингийн цохилтын улмаас 21 энгийн иргэн амиа алдлаа гэж Азербайжаны тал мэдэгдлээ. Уулын Карабах маргаантай бүсийн асуудлаарх мөргөлдөөн сүүлийн үед улам даамжирч байна.

Мөргөлдөөн болж буй газраас холгүй оршдог Азербайжаны Барда тосгонд пуужингийн цохилтын улмаас олон арван хүн шархадсан байна. Харин Арменийн зүгээс уг мэдээллийг няцаагаад, төрөх эмнэлэгийг онилон халдлага үйлдсэн гэж Азербайжаныг буруутгажээ. Азербайжаны албан ёсны нутаг дэвсгэр боловч уугуул арменичуудын мэдэлд байдаг Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ноос дэгдэж эхэлжээ. ОХУ-ын мэдээллээр, уг мөргөлдөөний улмаас 5000 орчим хүн амиа алдсан байна.

Жолооч нарт тамхины хогийн сав түгээнэ
Жолооч нарт тамхины хогийн сав түгээнэ
 
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулсан ЖДҮ-ийн Ажлын хэсгийн гишүүд зүүн бүсэд ажиллаж байна
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулсан ЖДҮ-ийн Ажлын хэсгийн гишүүд зүүн бүсэд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.