Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооч нарт тамхины хогийн сав түгээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Иргэд автомашинаар зорчиж байх үедээ машины цонхоор тамхины ишээ хаях зөрчлийг бууруулах, зөв дадал хандлагад уриалахаар Экологийн цагдаагийн албанд “PC mall” компаниас 10 мянган ширхэг утаат тамхины хогийн сав бэлэглэлээ.

Экологийн цагдаагийн албанаас хогийн савыг ирэх сарын 10-ныг хүртэл автомашины жолооч нарт үнэ төлбөргүй тараах юм. Автомашин болон гудамж талбайд татсан тамхины ишээ хогийн савандаа хийх дадал хэвшилд жолооч нарыг уриалж байна гэж “PC mall” компаны гүйцэтгэх захирал Б.Долгион хэлэв. Зөрчлийн тухай хуулийн 5.1-т Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, цэр, тамхины иш, хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Үүнийг иргэд олон нийт бие биедээ хяналтаа тогтоож, шаардлага тавьдаг байцгаая. Тамхины ишээ ил задгай хаях нь нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын ажилчдын ажлыг хүндрүүлэх, нийслэлийн өнгө үзэмж төдийгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна гэж Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр хэллээ.

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслол боллоо
Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслол боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.