Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан 381 жилийн өдөрт зориулсан барилдаанд зодоглохоор Монгол Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Монгол Улсын заан Мягмарын Бадарч, улсын заан Баттулгын Соронзонболд, Монгол Улсын харцага Шүхэртийн Уламбаяр, улсын харцага Төрөөгийн Баасанхүү, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, улсын харцага Доржийн Анар, улсын харцага Цэдэнбазарын Одбаяр, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга, улсын харцага Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын начин Чинчулууны Хөхчирэнгэр, улсын начин Баатарын Амарзаяа, улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал, улсын начин Базаргүрийн Бадамсүрэн, улсын начин Лхагваагийн Лха-Очир, улсын начин Ганболдын Баасандорж, улсын начин Болдбаатарын Батжаргал, Монгол улсын начин Эрдэнэбатын Даш тэргүүтэй 270 орчим бөх бүртгүүлжээ.