Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.29/ нэмж коронавирусийн халдвар илрээгүй тухай мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 340 болсон. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 28 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 21 хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 87563 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 31070 хүн тусгаарлагджээ.