Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-иас Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын захирлын (Veterinary diagnostic laboratory (vetlab) network coordination meeting with directors of African and Asian veterinary laboratories) хурлыг Австри Улсын Вена (UN building) хотноо зохион байгууллаа.

Хурлаар орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, аргазүйг нэвтрүүлэх замаар үндэсний хэмжээний лабораторуудын оношилгооны чадавхийг бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх тандалтын системийг нэвтрүүлэх, бэлэн байдлыг хангах, лабораторийн эрт оношилгооны үр дүнд суурилан сүүлийн жилүүдэд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж буй, болзошгүй шинэ болон сэргэж буй зооноз, гоц халдварт өвчнөөс улс орныг хамгаалах, нийгэм эдийн засгийн хохирлоос урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ.

УМЭАЦТЛ нь 2015 оноос эхлэн сүлжээ лабораторийн үйл ажиллагаанд нэгдэн орсон ба Монгол Улсад анх удаа оношлогдсон бог малын мялзан, африкийн гахайн мялзан, ковид-19 зэрэг өвчнийг оношлоход энэхүү ОУАЭА-ийн дэмжлэгийг авч байснаас гадна жил бүр 2 шинжлэгч эмч молекул биологи, секвинсинг, завсрын судалгааны аргачилал болох биоимформатик зэрэг сургалтанд тус тус хамрагдаж байна.

Энэ удаагийн хуралд УМЭАЦТЛ-ийн Захирал Ө.Гэрэлмаа оролцож ZOODIAC CRP-32036 төслийн хүрээнд тус лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулах, бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, тандан судлах орчин үеийн технологи нэвтрүүлэх, халдварт, паразиттах болон галзуу, томуу, боом зэрэг зарим зооноз өвчний тандалт судалгааны арга аргачилалыг шинэчлэх, лабораторийн нэгдсэн бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага тулгарч буй талаар илтгэл танилцууллаа.

Орхон аймагт адууны нийлүүлгийн өвчний тандалт хийлээ
Орхон аймагт адууны нийлүүлгийн өвчний тандалт хийлээ
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.