Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх төслийн багийн гишүүдтэй уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Япон Улсын Жайка ОУБ, Шинжлэх ухаан, технологийн газрын санжүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэн (Монгол), Япон улсын Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуультай хамтран “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” шинжлэх ухаан технологийн САТРЕПС төслийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа төслийн багийг хүлээн авч уулзан мал эмнэлгийн оролцоо хамтын ажиллагаа, адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, адуунд хийгдэж буй шинжилгээ оношилгооны чадавх, хорио цээрийн хяналт, малын эмч, малчдыг мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлын хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Төслийг Мал эмнэлгийн хүрээлэн хэрэгжүүлж, МЭХ-ийн Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Үржлийн эмгэг даавар судлалын лабораторийн судлаачид, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эх барих, мэс заслын зарим багш нар хамтран оролцоно.

Монгол улсад нийлүүлгийн өвчнийг устгах, бүрэн хяналтанд оруулах зорилготой 4 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дараах ач холбогдолтойг шинжлэх ухааны салбарын эрдэмтэд онцоллоо.

  • Адууны өвчлөлийн өнөөгийн байдлыг сонгогдсон аймгуудад тандалт, хийх ялангуяа нийлүүлгийн өвчний байдал, Монголын адууны аж ахуйн салбар болон менежементийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах
  • Адууны нийлүүлгийн өвчний хяналтын тогтолцоог сайжруулж, орчин үеийн үржлийн инженерчлэлийн аргыг нутагшуулах (Төв, Дорнод, Булган, Сэлэнгэ, Орхон)
  • Адууны нийлүүлгийн өвчний эрт илрүүлэг болон үржүүлгийн биотехнологийн мэдлэг болон арга барилд мэргэшсэн хүний нөөц бэлтгэх
  • Монгол улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж Монгол улсын засгийн газарт хүргүүлэх

2022 оны мал тооллогын дүнгээр Монгол улс 4.8 сая толгой адуу тоолоогдсон бөгөөд Монгол, Тэс, Галшар, Мянгад, Өндөршил, Говь-шанх, Дархад зэрэг үүлдэр, омгийн адуу нутагшдаг.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол адууны өвөрмөц чанарт үндэслэн адууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, морин уралдаан, аялал жуулчлал, биологийн олон янз байдлын өвөрмөц онцлог, давуу талыг тусгасан шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох бүрэн боломжтой юм.

Нийслэл хотод үржлийн зориулалтаар 38 адуу, 3000 үхрийн шир орж иржээ
Нийслэл хотод үржлийн зориулалтаар 38 адуу, 3000 үхрийн шир орж иржээ
 
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.