Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Мал эмнэлгийн ерөнхий газрын 01 албан даалгавар, “Хариуцлагатай малчин- Эрүүл мал” аяны хүрээнд Орхон аймгийн засаг даргын “Мал амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамжийг Мал эмнэлгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээнд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нийт мал сүргийг угаалга, туулгалт, боловсруулалтад бүрэн хамруулж, малын хашаа, хороо,өвөлжөө бууцыг халдваргүйтгэх, мал сүргийг гадна шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлж, түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж байна.

Аймгийн хэмжээнд шимэгчтэх өвчний тэмцэх арга хэмжээ 45,8% хэрэгжиж байна.

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багт шинээр мал угаалгын суурин банныг ашиглалтад оруулж, 4 өрхийн 1000 орчин бог малыг үнэ төлбөргүй угаалгад хамруулан аяныг эхлүүллээ.

  • Мал угаалгад 6 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж төлөвлөсөн 88,0, гүйцэтгэл 14,8,
  • Шимэгчтэх өвчний арга хэмжээ туулгалтад төлөвлөсөн 62,4, гүйцэтгэл 44,7,
  • Боловсруулалтад төлөвлөсөн 60,0, гүйцэтгэл 38,4,

Ариутгал халдваргүйтгэл:

  • 84 малчин өрхийн малын хашаа хороо -20,4 м2 талбай,
  • 96 малчин өрхийн өвөлжөө 32,1 м2 талбай, бууц -10,8 м2 талбай,
  • 22 малчин өрхийн хаваржаа-5,0 м2 талбай нийт 68,3 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.
Баянхонгорын Галуут суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нүргэлэх чимээ сонсогджээ
Баянхонгорын Галуут суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нүргэлэх чимээ сонсогджээ
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.