Сирийн баруун хойд хэсэгт Оросын агаарын цэргийнхний цохилтоос дор хаяж 78 босогч амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.
Сири дахь хүний эрхийн хамгаалагчдын мэдээлснээр шархадсан хүмүүсийн биеийн байдал муу байгаа аж. ОХУ”ын онгоцууд “Файлакаш-Шам” бүлэглэлийн цургийн бэлтгэлийн баазад цохилт өгчээ. Тус цэргийн бааз Турктэй ойрхон Идлиб мужын нутагт байрладаг байна. Цэргийн бэлтгэлд хамрагдсан дайчдын нэг хэсэн удахгүй тэндээс явахаар бэлтгэж байжээ. Идлиб мужын Сирийн босогчид хянадаг. 2019 оны эхэнд Башар Асадын цэргүүд ОХУ-ын дэмжлэгтэйгээр Идлиб руу томоохон хэмжээний дайралтаа эхлүүлжээ. Мужийг босогчдоос эргүүлэн авч, тэнд Дамаск хяналтаа тогтоохоор ширүүн дайтаж байна.