Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусьт жагсаалын үеэр 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Беларусийн хууль сахиулах байгууллагууд олныг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, оролцсон хэрэгт холбогдуулан 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тус улсын Мөрдөн шалгалтын хорооны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Ерөнхий прокурорын газрын орлогч дарга Андрей Сербун мэдэгджээ.

“Олныг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, үүнд идэвхтэй оролцсон хэргүүдийн тоо сүүлийн саруудад нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Одоогоор ийм хэрэгт холбогдуулан 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэж Сербун хэлсэн байна. Эрүүгийн хэргүүдийн дийлэнх нь Минск хотод болсон эсэргүүцэлтэй холбоотой байжээ.  “Хууль зөрчиж буй хүн бүрийг олж, хуулийн зохих хариуцлагыг нь хүлээлгэх болно” гэж тэрбээр хэлжээ.

Беларусть наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болж, Александр Лукашенко ялсан билээ. Энэ сонгуулийн дараа олныг хамарсан жагсаал цуглаан өрнөж эхэлсэн бөгөөд хүмүүсийг олноор нь саатуулах болсон байна.

Ираны парламентын дарга халдвар авчээ
Ираны парламентын дарга халдвар авчээ
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.