“ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ“ гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар “УТАА“-ны асуудал явахгүй. Наад АЖЛАА ӨГ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллийг сонсох байсан ч Шадар сайд томилолттой учраас мэдээллийг хойшлуулах санал гарав.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан уг саналыг эсэргүүцэж "Иргэдийг тавлаад "УГААР МЭДРЭГЧЭЭ АЖИЛЛУУЛАХГҮЙ, ТӨРӨӨС ӨГСӨН БУЯН ХИШГИЙГ ХАДГАНД ОРООГООД ТАВЬСАН УЧРААС УТАА НЭМЭГДЭЭД БАЙНА" гэдэг даргатай,

"ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ" гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар "УТАА"-ны асуудал явахгүй. Ийм байдлаар хурал удирдах гэж байгаа бол наад АЖЛАА ӨГ" гэв.

Сануулахад, мягмар гарагт УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Эмээ өвөө нар угаар мэдрэгчээ хадганд ороогоод далд хийчхэж байна" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байсан юм.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кибер аюулгүй байдлыг үнэлнэ
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кибер аюулгүй байдлыг үнэлнэ
 
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!