Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж байна. Тойргийн иргэд, сонгогчдод УИХ-аас баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.

Ховд аймгийн Мянгад сумын иргэд малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах, Малчны тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг хэрэгжүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Халзан бүрэгтэйн ордын асуудлыг онцгойлон анхаарах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэлсэн санал, хүсэлтийг хууль, тогтоолын төсөлд тусган анхаарч ажиллахаа илэрхийлэв.

ИЗНН-аас санал авсан С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шаардлагад ТЭНЦЭХ ҮҮ
ИЗНН-аас санал авсан С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шаардлагад ТЭНЦЭХ ҮҮ
 
Ж.Батболд: Гүтгэлэг гэж үнэхээр ийм аймшигтай байдаг юм байна
Ж.Батболд: Гүтгэлэг гэж үнэхээр ийм аймшигтай байдаг юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.