
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Тавантолгой түлш" ХХК байгуулагдсанаар тухайн үеийн АГААРЫН БОХИРДОЛД эерэгээр нөлөөлжээ гэсэн дүгнэлт гарсан. Түлшний чанар яагаад муудсан бэ гэхээр ХАТААЛТ болон мидлингийн түүхий эдэд өөрчлөлт орсон учраас УТААНЫ асуудал дахиж дэгдсэн" гэлээ.