“Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанд “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 7.4-т заасан салбарын хяналт, шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон Салбарын хяналт, шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа.

Мөн тус хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд ирүүлнэ” гэж, 5.2 дахь хэсэгт “Хяналт, үнэлгээний Үндэсний хороо энэ хуулийн 5.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдлээ.

ТББ-уудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
ТББ-уудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
 
МЕТРО ХОТ: Ядарсан Монголчуудын задарсан зуршил
МЕТРО ХОТ: Ядарсан Монголчуудын задарсан зуршил
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!